POSTMODERN
Dateline: 2008-10-07
ЧИХЭНД

Амьсгал хураасны чинь дараа
Алтан дэлхийд чамаас юу үлдэх вэ?
Хүүхэд бол чиний хэрэгтэй юмаа нэхсэн
Хэрэггүй хашгираан чинь чихэнд үлдэнэ.
Хүүхэн бол чиний хэн нэгэнтэй үлдэнэ.
Хар хүн бол чиний хөндий талаар
Хангинатал дуулж явсан чинь чихэнд үлдэнэ.
Хөгшин настай хүн бол чиний
Хэлсэн гэрээслэл чинь чихэнд үлдэнэ.
Хурьцаж, хайрлаж, харьцаж, хүндэлж явсан
Хүн бүхэнд хүүхдүүд нь үлдэнэ.
Харин надаас юу үлдэх юм бэ?
Хаяж, үрэгдүүлээгүй шүлгүүд мэдээж үлдэнэ.

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2011-07-01 -

Бичсэн: БатБилгүүн (зочин)

амьсгал хураасны минь дараа надаас юу үлдэх вэ?
ууж наргиж явсан найз нар минь хааяа нэг хүн дутвал санаж үлдэнэ
уурлуулж баярлуулж явсан нөхөд минь байвал дурсаж үлдэнэ
үүлдээх хойчиш надад даанч алгаа
өвлүүлж тараах хөнрөгө ч алга
надаас чухам юу үлдэх вэ гэж үү?
уураа хүрсэн үедээ зурсан хэдэн гар зураг
уйтгарлаж гунисан үедээ бичсэн хэдэн мөр шүлэг
авсан өмхийрсөн муу цогос л надаас үлдэнэ.
- таны шүлэг надад маш их таалагдлаа. надаас яг энэ асуултыг өөрөөсөө асуухад хүргэлээ.

. Шууд холбоос

2008-12-29 -

Бичсэн: Зочин

Hvn bvhen ii vr udam vledenee loser

. Шууд холбоос

2008-12-28 -

Бичсэн: Зочин

rolling on the floor

. Шууд холбоос

2008-12-28 -

Бичсэн: Зочин

tiimee bi darga bolson
arhi uuhaar gert ni unegui hurgej ogdog eruuljuuleh shuud gert ni hurgedeg tiim darga bolson shuu

. Шууд холбоос

2008-12-27 -

Бичсэн: Зочин

Энэ блогийг хөтлөгч Б.Галсансүх мөн бол нэг асуулт байна .
Та МАХН-ын хэвлэл мэдээлэлийн албанд ажиллаж байгаа юу ?

. Шууд холбоос

2008-10-07 -

Бичсэн: galbaatar

тийм шүү, амьсгал хураасны чинь дараа үлдэх зүйлийг уншиж байгаа даа баяртай байна, би.

бас таныг энд блогтой болсонд баяртай байна, тэгээгүй бол танаас үлдэх зүйлийг мэдэхгүй өнгөрөх байж шүү.

таны шүлгүүдийг уншиж байгаагүй болхоор ингэж хэлж байна л даа, өөрөө хайхгүй бэлэн өмнө минь байгаа зүйлийг л би хардаг юм байна шүү дээ.

. Шууд холбоос





:-)
 
xaax